АЛТ ҮНЭТ ЭДЛЭЛ

Үйлдвэрлэл үйлчилгээний " ЭРДЭМ ГОЁЛ " ххк гийн МӨНГӨН ДӨШ дэлгүүрээс толилуулж байна

Та хэдэн сард төрсөн бэ? Эндээс ээлтэй чулуугаа хараарай

2010-05-12 13:38

      Үнэт болон хагас үнэт чулуу нь  одны  ордуудын бэлэг тэмдэг болоод зогсохгүй эмчилгээний шинж чанартай байдаг. Тухайлбал, зэс даралтыг хэвийн болгодог бол мөнгө биеийн дархлааг сайжруулах үйлчлэлтэйг бүгд л мэднэ. Зурхайн зурлагад Одны ордууд өөр өөрийн бэлэг тэмдэг болсон чулуутай байдаг. 

 

Нэгдүгээр сард төрсөн хэнд ч болов гранат буюу улаан анар чулуу хамгийн ээлтэй. Анар чулуу нь эрүүл мэндийг бэлэгддэг. Түүнийг ягаан кварцит буюу ягаан өөхөн чулуугаар орлуулж болно.


Харин хоёрдугаар  сарынхны хувьд тормалинь буюу халтмар илүү тохирдог.

 

Гуравдугаар сар төрсөн хүмүүст эр зоригийн бэлэгдэл болсон аквамарин буюу усан биндэръяа эсвэл аметист буюу ягаан болор илүү зохино.


 

Дөрөвдүгээр сард төрсөн хүмүүст цэвэр ариун, үнэн шударгын бэлэгдэл болсон алмааз буюу доржпалам илүү ээлтэй бөгөөд түүнийг хуваар ч орлуулж болох аж. Хувыг олон төрлийн өвчнийг анагаах зорилгоор хэрэглэдэг юм.  

 

 

Харин тавдугаар сард төрсөн хүмүүсийн хувьд хайр сэтгэл, амжилтын бэлэг тэмдэг болсон изумруд буюу маргад чулуу хамгийн ээлтэй байдаг. Хэрвээ маргад байхгүй бол түүнийг хризопразаар орлуулж болно.

 

 

Зургадугаар сард төрсөн хүмүүст гурван чулуу хамаатай. Малахит буюу ногоолин, агат буюу гартаам бас сувд нь энэ сарынхны хувьд алдагдсан эрүүл мэндийг нь эргүүлэн авчирдаг ч гэдэг.

 

 

Долдугаар сард төрсөн бол рубин буюу бадмаараг эсвэл сердолик буюу мана хамгийн ээлтэй. Эдгээр чулуу нь эмчилгээний  шинж чанартайгаас гадна эд баялаг авчирах, амжилт дууддаг гэх.

 

 

Наймдугаар сард төрсөн хүмүүст гэр бүлийн амьдралд таатай уур амьсгал үүсгэгч авантюрин, сардоникс болон хризолит буюу арур чулуу илүү ээлтэй. Энэ чулуу нь амар амгалан, энх тайвныг бэлэгдэнэ.

 

 

Есдүгээр сар нь эр зоригийн бэлэгдэл болсон сафир буюу индранил болон лазурит буюу номин хамгийн ээлтэй.

 

 

Аравдугаар сарынхны хувьд бүх л амьдралынх нь туршид опал болон турмалин депресст орох, амьдралын хүнд асуудал тулгарахаас сэргийлж байдаг гэх.

 

 

Арван нэгдүгээр сард төрсөн хүмүүст эрүүл мэнд, сэтгэл санааны  тогтвортой байдлыг “Барын нүд” бэлэглэнэ. Мөн барын нүднээс гадна гүн өнгийн топаз романтик сэтгэгдэл төрүүлдэг.

 

 

Арванхоёрдугаар сард төрсөн хэнд ч болов гүн өнгийн оюу болон циркони эрүүл мэнд материаллаг баялгийг авчирах бэлэгдэл болдог. Иймээс төрсөн сард тань ээлтэй чулуугаа сонгон хэрэглэвэл таны амьдрал болон эрүүл мэнд ажил үйлсэд “харийн” чулууг бодвол илүү ээлтэй байх юм.  

      Оникс нь өвчнийг намдаах увидастайгаас гадна сонсголыг сайжруулна. Аметист нь муу сөрөг бодлыг зайлуулж ухаан санааг саруулжуулдаг. Оюу чулууг судасны ханыг бэхжүүлж, цэвэрлэх үйлчлэлтэй гэж үздэг. Үүнээс гадна тэнгэрийн гүн хөх өнгөтэйг нь шархыг эдгээхэд тустайн дээр, цус бүлэгнүүлдэг гэх. Ийм шинж чанар шүрэнд бас бий. Шүр нь янз бүрийн шархыг эмчлэх эдгээх увидастай байдаг. ”Нарны чулуу” хэмээх хувын анагаах  чанар нь толгой эргэх, бронхит, астам, ходоодны өвчнийг эмчлэхэд хэрэглэж ирсний  дээр хүч тамир оруулдаг.

 

 

Like | Ангилал : Мэдлэг | Нийтэлсэн : baasanhuu | Уншсан (1214) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл